Wednesday, July 6, 2011

Түүний мөрөөдөл

Миний нэрийг Эрдэнэ-Тулга гэдэг, 10 настай. Харин анд нөхдүүд маань намайг Бөмбөөлөй гэж дууддаг.  Одоо би Улсын Төв Асрамжийн газарт амьдардаг. Хэдийгээр Асрамжийн төвд байдаг ч гэсэн би ээжтэй хүн. Олон олон ээжгүй хүүхдүүдээс хамгийн азтай би ээжтэй хүн. Ээжий минь Шар Хадны Хурц тасагт эмчлүүлж байгаа. Одоо 32 настай энэ хорвоо дээрх хамгийн үзэсгэлэнтэй, миний хайртай чухал эрхэм хүн. Миний ээж жоохон байхдаа асрамжийн төвөөр хүмүүжиж 4 настайдаа өргүүлсэн. Гэвч миний өргөмөл эмээ ээжийг жоохон байхад нь өнгөрсөн гэсэн. Би ээжтэйгээ жилд нэг л удаа уулздаг. Харин энэ жил ээж минь ирээгүй. Би ээжийнхээ үнэрийг маш их санадаг. Энгэрээс нь үнэртэх тэрхэн энгийн, ааруулны мэт үнэртэй ээжийгээ маш их санадаг. Ээж минь намайг хаяж яваагүй. Ээжий минь зүгээр л өвдчихсөн байгаа. Удахгүй идгэрээд хүү дээрээ ирнэ гэж хэлсэн. Би бурханаас сөгдөж мөргөөд гуйсан. Ээж бид хоёр удахгүй хамт амьдарна. Яагаад гэвэл ид шид болж бурхан миний мөрөөдлийг биелүүлнэ.